Энэ сарын 29-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 29-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

/2024.04.15/: УИХ-ын сонгуулийг 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно.

Иймд иргэн та тогтоосон хугацаанаас өмнө улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ

ШУУД: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Мэргэжилтний 20-н гудамж дагуух нийтийн эзэмшлийн талбайд ажиллаж байна
ШУУД: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Мэргэжилтний 20-н гудамж дагуух нийтийн эзэмшлийн талбайд ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.