Мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад живж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад живж амиа алджээ

/2024.04.08/: Архангай аймаг, Тариат сумын "Хүрмийн-Ам" гэдэг газар 2 хүн мотоциклтойгоор “Чулуут” голоор гарч байгаад 1 хүн нь голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 21:40 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шөнийн 00:40 цагт очиход иргэн Э 52 настай, эрэгтэй нь голын усаар мотоциклоо түрж гарч байгаад осолдсон байсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул тандалт хийж 01:30 цагт зогсоосон байна.

Улмаар маргааш өглөөний 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:10 цагт тус багийн "Хавчигийн-Ам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Чингэлтэй дүүрэг дэх “Миний дэлгүүр“-т гал гарчээ
Чингэлтэй дүүрэг дэх “Миний дэлгүүр“-т гал гарчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.