/2024.04.01/: Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүллээ.
Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь 2023 оны нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452%-ийн өсөлтийг үзүүллээ.
Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ.
Эх сурвалж: ЗТХЯ