Казахстанд шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстанд шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Kazakhstan – 7,000 Evacuated After Snowmelt Causes Floods in 7 Regions –  FloodList

/2024.04.01/: Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байгаа аж.

Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна.

Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын дунд 1700 хүүхэд байна. Нийт 500 гаруй амины байшин болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.