Зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх 3 алхам
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх 3 алхам

/2024.03.28/: Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

Тэгвэл та бүхэнд зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх 3 алхамыг хүргэж байна.

1. Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,

2. Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,

3. Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай.

Та бүхэн аюулгүй байдлынхаа төлөө хариуцлагатай байж идэвхтэй оролцоорой.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймаг, Хөтөлд ажиллав
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.