Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, Хятад ажилчид амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистанд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, Хятад ажилчид амиа алджээ

Police officers examine the site of a suicide bomb blast that killed five Chinese nationals and their Pakistani driver in northwest Pakistan on March 26, 2024.

/2024.03.28/: Мягмар гарагт Пакистаны баруун хойд хэсэгт амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас таван хятад ажилчин болон тэдний жолооч амиа алдсан гэж эрх баригчид мэдэгдэв.

Энэхүү халдлага нь Өмнөд Азийн тус улсын арми, засгийн газар Исламабадын Бээжинтэй ойр харилцааг таслах зорилготой гэж үзэж байгаа цуврал террорист халдлагын хамгийн сүүлийнх нь юм.

Цагдаагийн ахлах албан тушаалтан Мухаммед Али Гандапур хэлэхдээ, дэлбэрэлт нь нийслэлээс Хайбер-Пахтунхва муж дахь Дасу далан руу явж байсан ажилчдын цуваа руу машинаар мөргөсний улмаас болсон" гэв.

Энэ удаагийн халдлага нь Хятадын удирдагч Ши Жиньпиний “Бүс ба Зам” дэд бүтцийн санаачилгын гол холбоос болох Пакистанд долоо хоногт гарсан гурав дахь халдлага болж байгаа нь тус улс дахь Хятадын төслүүдийн аюулгүй байдлыг хангах шаардлага улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

2021 онд Америкийн цэргийг татан гаргасны дараа хөрш зэргэлдээ Афганистанд Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Пакистан улс зэвсэгт бүлэглэл, террорист бүлэглэлийн хүчирхийллийн өсөлттэй тэмцэж байна. Пакистаны талибууд мягмар гарагт болсон дэлбэрэлтэд ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдэв.

Мягмар гарагийн халдлагыг Хятад улс эрс буруушаав.

Хятадын ГХЯ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Хятад улс Пакистанаас уг хэргийг сайтар шалгаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, шүүхийг хүсч, Хятадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд үр дүнтэй арга хэмжээ авахыг Пакистанаас шаарджээ.

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф мягмар гарагт Исламабад дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд зочилж, Бээжингийн Элчин сайдтай уулзах үеэрээ Хятадын иргэд амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн сайд Исхак Дар мөн "терроризмын жигшүүрт үйлдлийг" буруушааж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэнэ гэдгээ амлажээ.

Эх сурвалж: CNN

Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ
Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.