ЦЕГ: Авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ

/2024.03.28/: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, иргэдэд цагдаагийн байгууллагын аюулгүй байдлын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилготой дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

1. ЦЕГ: Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд 3 бүсэд хувааж хяналт тавьдаг байсныг энэ оны гуравдугаар сараас 7 бүсэд хуваан хяналт тавих ажлыг эхлүүлжээ.

2. ЦЕГ: Авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ.

3. ЦЕГ: Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр нэг эргүүлийн автомашинд оногдох ачаалал дундажаар 35 хувиар буурчээ.

4. ЦЕГ: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд шуурхай очих боломж дундаж хугацаа 4-6 минутаар нэмэгджээ.

5. ЦЕГ: Авто эргүүлийн тоог нэмэгдүүлснээр дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4,5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар өсөж, 30-с дээш минутад очиж байсан дуудлага 7,5 хувиар тус тус буурчээ.

С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд эмч нарын оролцоо маш чухал
С.Чинзориг: Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд эмч нарын оролцоо маш чухал
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.