Эртний Түрэгийн өв соёлтой танилцах виртуал орчны нээлт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эртний Түрэгийн өв соёлтой танилцах виртуал орчны нээлт болно

/2024.03.27/: GUYUK метаверсийг хөгжүүлэгч "Гарааны дижитал солюшнс" ХКК, Хөшөө цайдам музей, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхимтэй хамтран Төв Азийн нүүдэлчдийн төлөөлөл болох эртний Түрэгийн өв соёлыг виртуал орчинд сэргээн байгуулсан байна.

Энэхүү сэргээн байгуулсан виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсгийн судлал төдийгүй Төв Азийн Улс түмний археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдмын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон археологийн үнэт олдворуудтай танилцах боломжийг бүрдүүлжээ.

Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч ухаалаг утас болон компьютерт GUYUK метаверс аппликейшнийг татаж түүх, өв соёлын эдгээр дурсгалуудтай шинэлэг байдлаар танилцах боломжтой. GUYUK метаверс нь Монголчуудын түүх, өв соёлыг таниулан сурталчлах зорилгын хүрээнд Монгол залуусын хөгжүүлсэн программ хангамж бөгөөд хэрэглэгчид хамтдаа аялах, суралцах, ярилцах боломжуудыг бүрдүүлсэн 3 хэмжээст нийгмийн сүлжээ буюу метаверс юм.

Та бүхэн 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Түрэгийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд оролцож өөрийгөө сорихын сацуу “Билгэ хааны өв соёл” виртуал музейгээр хүссэн цагтаа зочлох боломжтой юм.

Эх сурвалж: Соёлын яам

Лукашенко Москвад болсон халдлагыг Украин үйлдсэн гэдгийг үгүйсгэлээ
Лукашенко Москвад болсон халдлагыг Украин үйлдсэн гэдгийг үгүйсгэлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.