Ховор боловч үхлийн аюултай STSS бактерийн халдвар нэмэгдэж байгаа тул Токио хотоос сэрэмжлүүлэг гаргалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховор боловч үхлийн аюултай STSS бактерийн халдвар нэмэгдэж байгаа тул Токио хотоос сэрэмжлүүлэг гаргалаа

Ховор боловч хүнд хэлбэрийн бактерийн халдварын тохиолдол Япон улсын нийслэл Токио хотод 88, улсын хэмжээнд 517 гарсан тул Токио хотын захиргаанаас сэрэмжлүүлэг гаргажээ.

Стрептококкийн хорт шокын хам шинж (СТСС) буюу уг өвчнийг "махан идэшт өвчин" гэж нэрлэдэг байна.

Уг өвчний тархалтын улмаас Хойд Солонгос Пхеньянд болох гэж байсан Япон-БНАСАУ хооронд хийх ховор хөлбөмбөгийн тоглолтыг цуцлахад хүргэжээ.

Ихэвчлэн А бүлгийн стрептококк гэж нэрлэгддэг нянгаар үүсгэгддэг STSS нь булчинг бүрхсэн холбогч эдийн үхжил үүсгэдэг бөгөөд 2023 онд халдвар авсан хүмүүсийн нас баралтын түвшин 30 орчим хувьтай байсан нь "маш өндөр" байгаа юм.

Баасан гарагт болсон халдварт өвчний хяналтын асуудлаарх хотын хурлаар Токио хотод 3-р сарын 17-ны байдлаар 88 өвчтөн байгаа нь тогтоогдсон. 2023 онд нийслэлд халдварын улмаас нийт 141 тохиолдол бүртгэгдэж, 42 хүн нас барсан байна.

Энэ төрлийн халдварын шинж тэмдэг болох үе мөч өвдөх, хавдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг Токиогийн эрх баригчид уриалав.

А бүлгийн стрептококк нь амьсгалын зам, агаар дусал болон шууд хавьтлаар дамждаг. Гэхдээ халдвар нь гар, хөлний шархаар ч дамжиж болох аж. Гараа тогтмол угаах, шархыг зөв арчлах зэрэг урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээг дагаж мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагууд хүмүүст хатуу анхааруулж байна.

Бүх насны хүмүүс халдвар авч болно, гэхдээ STSS нь 30 ба түүнээс дээш насны хүмүүст илүү түгээмэл байдаг гэж Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлэв.

Эх сурвалж: Japantimes

ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ
ВИДЕО: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.