“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд эхэллээ

Боомтын сэргэлт үндэсний форум 2024” 3 дугаар сарын 25, 26-нд болно

/2024.03.26/: “Боомтын сэргэлт үндэсний форум 2024” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд эхэллээ.

Тус форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран хэмжээг зохион байгуулж байна.

Форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Түүнчлэн тус форумаар далайн эрх зүйн тухай конвенци ба далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж болон хуурай боомтын хөгжил, худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудал, шийдлийг хэлэлцэх юм.

“Боомтын сэргэлт үндэсний форум 2024”-ын үндсэн илтгэлийг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга “Боомтын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдвээр тавих бол Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт”, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин “Азийн хөгжлийн банкны боомтын дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого”, “Ханги Эко транс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Төрболд, “Боомтын сэргэлт ба хувийн хэвшил, сайн туршлага”, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялгийн экспортын тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.

Эх сурвалж: БСҮХ

🔴ШУУД: УОК-оос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
🔴ШУУД: УОК-оос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.