Севастополь боомт руу Украины зүгээс томоохон дайралт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Севастополь боомт руу Украины зүгээс томоохон дайралт хийлээ

Ukraine Says it Hit Two Russian Warships in Strike on Crimea

/2024.03.25/: Крымын Севастополь боомт руу Украины зүгээс шөнөжингөө томоохон халдлага үйлдэж, Оросын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц, харилцаа холбооны төв болон Хар тэнгисийн флотын бусад хэд хэдэн байгууламжийг цохисон гэж Украин мэдэгдэв.

Оросын улс төрч, Севастополь мужийн захирагч Михаил Развожаев энэ бол сүүлийн үеийн хамгийн том халдлага гэдгийг өөрийн Telegram сувгаар хүлээн зөвшөөрсөн ч Оросын батлан хамгаалахын албаны хүмүүс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Орон нутгийн Telegram сувагт байрлуулсан видео бичлэгт хотод хэд хэдэн томоохон дэлбэрэлт болж, галт бөмбөлгүүд болон өтгөн хар утаа агаарт цацагдаж байгааг харуулжээ.

Москва хуурай замын дайралтад давуу талтай байгаа ч Киевийн хүчин Оросын Хар тэнгисийн флотыг пуужингаар довтлох, эсвэл далайн нисгэгчгүй онгоцоор дайрах зэрэгт тогтвортой амжилт үзүүлж байна.

Одоогийн байдлаар Оросын тэнгисийн цэргийн 20 гаруй хөлөг онгоц эвдэрч сүйрсэн нь нийт флотын гуравны нэг юм. Украинд өөрийн гэсэн тэнгисийн цэргийн флот бараг байхгүй ч технологийн шинэчлэл, зоригтой байдал, Оросын чадваргүй байдал нь Хар тэнгисийн ихэнх хэсэгт давуу эрх олгосон юм. Өнгөрсөн оны аравдугаар сард хиймэл дагуулаас авсан зургаас харахад Орос Украины хэд хэдэн довтолгооны дараа тэнгисийн цэргийн зарим хөлөг онгоцуудаа Севастополь хотоос нүүлгэн шилжүүлсэн байна.

Хэрэв ням гарагт Ямал болон Азов руу хийсэн цохилт нь батлагдвал Хар тэнгист Орост ажиллаж буй гурван десантын хөлөг л үлдсэн гэсэн үг. Москва ийм 13 хөлөг онгоцоор бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлсэн гэж Украин мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

СОНГУУЛЬ 2024: Нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө өглөө
СОНГУУЛЬ 2024: Нийт 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.