/2024.03.20/: Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тээврийн үйлчилгээг илүү ойртуулох зорилгоор салбарын хэмжээнд “Ээлтэй тээвэр” зорилтыг дэвшүүлээд буй.
Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгт 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж байна.
Мөн хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан "УГТАН АВАХ" үйлчилгээг захиалж, галт тэрэг хөдлөх цаг болтол амрах, халуун хоол, цайгаар үйлчлүүлэх, галт тэргэнд аюулгүй суулгаж өгөх үйлчилгээ авах боломжтой юм.
Та 21-244399 дугаарын утас руу холбогдож захиалга өгөх боломжтой.
Эх сурвалж: ЗТХЯ