/2024.03.05/: Газын хойд хэсэгт хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэн үхэж байна гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэв.
Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, тус агентлагийн амралтын өдрүүдээр Аль-Авда, Камал Адван эмнэлгүүдэд хийсэн айлчлал нь аравдугаар сарын эхэн үеэс хойшхи анхны айлчлал болж байнаа аж.
Нийгмийн сүлжээн дэх нийтлэлдээ тэрээр "харамсалтай үйл явдлуудтай учирсан" талаараа ярьжээ.
Хүнсний хомсдолоос болж 10 хүүхэд нас барж, хүүхдүүд хүнд хэлбэрийн хоол тэжээлийн дутагдалд орсон бөгөөд эмнэлгийн барилгууд сүйдсэн талаар бичжээ.
Хамас бүлэглэлийн удирддаг Газын эрүүл мэндийн яам ням гарагт Камал Адван эмнэлэгт хоол тэжээлийн дутагдал, шингэн алдалтын улмаас 15 хүүхэд нас барсан гэж мэдэгдэв.
НҮБ-ын тусламжийн ахлах албан тушаалтан Газын зурвас даяар дор хаяж 576,000 хүн буюу хүн амын дөрөвний нэг нь хүнсний аюулгүй байдлын гамшгийн хэмжээнд хүрч, хойд нутгийн хоёр нас хүрээгүй зургаан хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн хурц дутагдалд орж байгааг анхааруулав.
Эх сурвалж: ВВС