“Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх гэмт хэргийн статистик үзүүлэлтийг тооцох“ аргачлал боловсруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх гэмт хэргийн статистик үзүүлэлтийг тооцох“ аргачлал боловсруулна

/2024.03.04/: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон БНСУ-ын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж буй Ази, Номхон далайн бүс дэх гэмт хэрэг, эрүүгийн эрх зүйн статистикийн төсөл болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь сургалтын төвтэй хамтран “Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насыг хөнөөх статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал” боловсруулах судалгааны төслийг эхлүүллээ.

Судалгааны төслийг танилцуулах уулзалтыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулсан бөгөөд уулзалтад Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний статистикийн хороо болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг байгууллага, хууль зүйн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энэхүү аргачлал нь эмэгтэйчүүд, охидыг хөнөөж буй гэмт явдлын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тодорхойлох, статистик өгөгдлийг цуглуулахад дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулжээ. Тус аргачлал нь энэ төрлийн гэмт явдлыг сэдэлжүүлэгч үндсэн хүчин зүйлийг илрүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга замыг оновчтой тодорхойлоход түлхэц үзүүлэх юм.

Эх сурвалж: ЦЕГ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ЦЕГ-ын удирдах албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлжээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ЦЕГ-ын удирдах албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.