/2024.03.04/: Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 91 иргэний амь нас, 2 тэрбум 122 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Алслагдсан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид цасанд суусан есөн дуудлагаар ажилласан. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг хүлээн авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.
Дуудлага мэдээллийн дийлэнхийг өвөл, зуны сууц шатсан тохиолдол бүртгэгдлээ.
Иймд цахилгааны гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулах, ил гал гаргахгүй байх, яндангийн цонолт үүсэхээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.