ХӨСҮТ Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана

May be an image of 4 people and text

/2024.02.28/: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв ОХУ-ын Улаан-Үүд хотын эмнэлэгтэй халдварт өвчний чиглэлээр хамтран ажиллана.

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудупова Монгол Улсад гурван хоног айлчиллаа.

Энэ үеэрээ тэрээр гепатитын B, D вирусийн эмчилгээг хариуцан ажиллах ХӨСҮТ-н үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Айлчлалын үеэр Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид цөмийн анагаах ухаан, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна өчигдөр ХӨСҮТ, Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн захирлууд болон холбогдох мэргэжилтнүүд “Булевиртид” буюу “Мирклудекс Б” эмийн эмчилгээний хугацаа, эмчилгээний үеийн хяналт, анхан болон давтан шинжилгээний шалгуур, арга, технологийн нийцэл, өвчтөний аюулгүй байдал, эмийн чанар, аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар тусгайлан хэлэлцэн тохиролцож хамтын ажиллагааны санамж бичигт ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа болон Улаан-Үд хотын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх төвийн ерөнхий эмч С.Баглаева нар гарын үсэг зурав.

Эх сурвалж: ХӨСҮТ

“Цахимд хэвшье” Digital first-D1 арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөнө
“Цахимд хэвшье” Digital first-D1 арга хэмжээ үндэсний хэмжээнд өрнөнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.