2 сартай нярай угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 сартай нярай угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэжээ

/2024.02.23/: Булган аймаг, Булган сум. Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлага урьд шөнийн 02:27 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 02:31 цагт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Х 2 сартай, эрэгтэй угаартсан байсныг эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Өнөөдөр үүлэрхэг, 11-13 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 11-13 хэмийн хүйтэн байна
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.