Израилын эсрэг гаргасан нэхэмжлэлийг Олон улсын шүүх хэлэлцэж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилын эсрэг гаргасан нэхэмжлэлийг Олон улсын шүүх хэлэлцэж эхэллээ

The International Court of Justice (ICJ) in The Hague, Netherlands.

/2024.02.20/: Палестинчуудын Израилын эсрэг газар нутгаа нэхэмжилсэн гомдлыг Олон улсын шүүх даваа гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд олон улсын шүүгчдийн зөвлөлийн өмнө олон арван жилийн асуудал хөндөгдөхөөр боллоо.

Зургаан өдөр үргэлжлэх шүүх хуралдаанд 52 улс Гааг дахь маргаанд оролцох бөгөөд энэ нь түүх нь дахь Олон улсын шүүхээр хэлэлцэж буй хамгийн том хэрэг болж байна.

Шүүхийн 15 шүүгчээс Ерөнхий Ассамблейн бичсэнээр “Палестины ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг Израйл үргэлжлүүлэн зөрчиж, 1967 оноос хойш эзлэгдсэн Палестины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлснээс хойш үүдэн гарсан эрх зүйн үр дагаврыг авч үзэх аж.

Израил ОУХХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн бөгөөд Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн ажлын газар "Биднийг хэн ч зогсоохгүй - Гааг ч биш, өөр хэн ч биш" гэж X хуудсанд бичжээ.

Эмэгтэй хүүхдийн биед халдаж буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Эмэгтэй хүүхдийн биед халдаж буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.