Эмэгтэй хүүхдийн биед халдаж буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэй хүүхдийн биед халдаж буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

/2024.02.20/: Эмэгтэй хүүхдүүд нийлж нэгнийгээ хэрцгийгээр зодож, биед нь халдаж байгаа бичлэг цахим орчинд тархаж иргэдийн эгдүүцлийг ихээр төрүүлээд байгаа.

Тэгвэл энэ асуудлаар ямар арга хэмжээ авч байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тухайн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байгаа" гэв.

Өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024 хоёрдугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байгаа бөгөөд өчигдрөөс тус хэлтэст шалгалтын ажиллагааг эхлүүлжээ..

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдээ хаана, хэнтэй явж байна вэ, та хүүхдэдээ анхаарал халамж тавьж байна уу гэдгийг сайтар анхаарч байхыг анхаарууллаа.

Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.