Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаныхан 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн 4 иргэнийг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаныхан 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн 4 иргэнийг олжээ

/2024.02.14/: Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ.

Эх сурвалж: ОБЕГ

Халиа тошинг арилгахад хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана
Халиа тошинг арилгахад хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.