Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна ​
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна ​

/2024.02.13/: Өнөөдөр буюу 12-нд Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Мөн баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж зорчихыг анхааруулж байна.

ВИДЕО: Нийслэлийн онцгой комисс хуралдлаа
ВИДЕО: Нийслэлийн онцгой комисс хуралдлаа
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.