“Вarilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вarilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг болно

/2024.02.08/: Монголын хамгийн том үзэсгэлэн “BARILGA EXPO 2024” Олон улсын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриан дор дөрөвдүгээр 12- 14 -ны өдрүүдэд “Буянт ухаа спортын ордон”-д болно.

Тус үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно. Мөн Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим улс орны барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнд дараах чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно.

Үүнд:

Шинэ орон сууц, Үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр:

  • Стандарт орон сууц
  • Тансаг орон сууц
  • Хаус
  • Оффис, үйлчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгө зууч
  • Гадна дотно тохижилт
  • Бусад …

Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр:

  • Барилга угсралт, засал чимэглэлийн материал;
  • Цахилгаан, Холбоо дохиолол;
  • Сантехник, Агааржуулалт;
  • Гадна тохижилт, Ландшафт;
  • Машин механизм, Багаж, Тоног төхөөрөмж;
  • Зураг төсөл, Интерьер дизайн, BIM;
  • Ландшафт, Тохижилт;
  • Амины орон сууц угсралт, зөөврийн сууц;
  • Бусад …

Үзэсгэлэнд оролцсоноор...

  • Зорилтот хэрэглэгчдэдээ төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах;
  • Хэрэглэгчийн эргэх холбоо үүсгэх;
  • Бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх;
  • Маркетингийн таатай орчинд салбартаа танигдах;
  • Networking уулзалт;
  • barilgaexpo.mn цахим платформд цахим талбайгаагаа бий болгох;
  • Гадаа талбайд орон зай хязгаарлагдахгүй орчинд байгууллагын нэрийн тохижилтоо хийх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч компани, үзэгч хэрэглэгчиддээ зориулан барилгын салбарын уулзалт, мэргэжлийн сургалт, семинаруудыг зохион байгуулж, “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулна.

БҮРТГҮҮЛЭХ - https://docs.google.com/.../1FAIpQLSfnu8.../viewform

Холбогдох утас: 77113333, 99907816, 99907814

Украин Оросын агаарын довтолгооны гуравны 2-ыг л зогсоож чаджээ
Украин Оросын агаарын довтолгооны гуравны 2-ыг л зогсоож чаджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.