Украин Оросын агаарын довтолгооны гуравны 2-ыг л зогсоож чаджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин Оросын агаарын довтолгооны гуравны 2-ыг л зогсоож чаджээ

A residential building in Kyiv was hit in Russia's latest barrage of attacks Wednesday.

/2024.02.08/: Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн лхагва гарагийн өглөө ОХУ-аас харвасан пуужин, нисгэгчгүй онгоцнуудын дөнгөж гуравны хоёрыг нь сөнөөж чадсан байна.

Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменкогийн хэлснээр, тус улсын бүх бүс нутгууд маш өргөн цар хүрээтэй пуужингийн довтолгоонд өртсөн байна. Довтолгооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 38 хүн шархадсан гэж эрх баригчид мэдээлсэн бөгөөд Киев, Львов, Харьков, Николайев, Днепропетровск мужуудад цохилт өгсөн байна.

Iskander missile launchers pictured during Russia's Victory Day military parade in May 2023.

Украины агаарын цэргийн хүчний мэдээллээс харахад Оросын армийн харвасан гурван “Искандер” баллистик пуужин, дөрвөн Kh-22 далавчит пуужин бүгд агаарын довтолгооноос зайлсхийж чадсан байна.

Хэдийгээр өмнө нь агаарын довтолгооноос хамгаалах систем Искандер пуужингуудыг устгаж байсан ч хоёр жилийн дайны хугацаанд Украин ганц ч KH-22-ыг зогсоож чадаагүй гэж үздэг.

Украин тодорхой амжилтанд хүрч, Оросын харвасан Х-101, Х-555, Х-55 төрлийн 29 пуужингийн 26-г, Калибр загварын гурван далавчит пуужин, 20 Шахед нисэгчгүй онгоцны 15-ыг устгасан байна.

Firefighters in Kyiv help a woman to leave a building damaged by Russian strikes.

Агаарын довтолгооноос хамгаалахын тулд пуужин, хуурай замын хүчин, электрон байлдааны систем зэрэг олон төрлийн арга хэрэгслийг ашигласан гэж Агаарын цэргийн хүчин мэдэгдэв.

Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин өөрсдийн хүчин чадлаа шавхаж байна гэж Киевт төвтэй Разумковын төвийн олон улсын аюулгүй байдлын хөтөлбөрийн захирал Олексий Мельник мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрт бараалхав
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.