Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Монголын баг тамирчид 21 медальтай ирлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Монголын баг тамирчид 21 медальтай ирлээ

May be an image of 13 people, dais and text

/2024.02.08/: Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн VI наадам болоход Монголын баг тамирчид цана, тэшүүрийн төрөлд 21 медальтай эх орондоо ирлээ.

Дээрх амжилтыг байгуулсан баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар нар хүлээн авч уулзлаа.

Монголын ахмад тамирчдаас тус наадмын шорттрейкийн төрөлд Л.Алтанцэцэг нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нь баг тамирчдын хамгийн өндөр амжилт бол Н.Эрдэнэтуяа алт, Б.Жалбаа нэг мөнгө, гурван хүрэл, Р.Сарантуяа нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Харин цанын төрөлд Ц.Золбаяр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан бол Д.Очирсүх мөнгө, Д.Энхээ хүрэл медаль хүртжээ.

May be an image of 2 people and text

Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга медаль хүртсэн тамирчдад хандаж “Та бүхний байгуулсан амжилтын зам мөрөөр олон мянган хүүхэд, залуус болон ахмадууд спортоор хичээллэх ач холбогдлыг бүтээлээ. Бусдад спортоор хичээллэх, эрүүл байх хүсэл эрмэлзлийг төрүүлсэн та бүхэнд онцгойлон баяр хүргэж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн хэллээ.

May be an image of 6 people and text that says 'ESPRIT'

Арга хэмжээний төгсгөлд Монголын мастеруудын биеийн тамир, спортын тэргүүн шагнал болох Мастеруудын алдар одонгоор Л.Алтанцэцэг, Н.Эрдэнэтуяа, Б.Жалбаа, Д.Энхээ, Д.Очирсүх нарыг шагнасан бол Спортын-Од тэмдгээр Р.Сарантуяа, Ц.Золбаяр нарыг шагналаа.

May be an image of 3 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person

Эх сурвалж: БТСУХ

БОАЖЯ ахмадын сан байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь санхүүжилт олгоно
БОАЖЯ ахмадын сан байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь санхүүжилт олгоно
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.