/2024.02.08/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД С.Цогтгэрэл болон албан хаагчдын төлөөлөл XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон ЛУУ жилийн сар шинийн баярыг угтаж Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлж, Монгол орныхоо унаган байгалийг хамгаалах үйлст хүчин зүтгэж, эх орныхоо байгалийн баялаг, хөрс шороог бүрэн бүтэн, үлдээж өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
БОАЖЯ-наас 2023 онд ахмад ажилтнууддаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна
ҮҮНД:
Ахмад настны хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2022 оны “Ахмадын хорооны ажиллах журам баталж, сан байгуулах тухай” А/620 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны “Ахмадын сан байгуулж, хөрөнгө зарцуулах тухай” А/215 дугаар тушаал, мөн Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны “Хөрөнгө зарцуулах тухай” А/303 дугаар тушаалыг тус тус баталж, Сангийн яаманд хүсэлт хүргүүлснээр, Ахмадын сангийн данс нээлгэсэн бөгөөд 2024 онд 30 гаруй сая төгрөг байршсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд яамны ахмад ажилтнууд хууль тогтоомжийн төслийн судалгааны баг бүрэлдэхүүн болон хуулийн төслийн зөвлөх багийн ажлын хэсэгт орж ажилласан байна.
ТУХАЙЛБАЛ:
- Ойн дагалт баялаг ашиглах журмын өөрчлөлт
- БНАТ Хуулийн шинэчилсэн найруулга
- Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Ан агнуурын тухай хуулийн төсөл гэх мэт
Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах боломжоор хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ахмадуудынхаа үйл ажиллагаа тогтмол, үр дүнтэй байлгах зорилгоор ахмадуудад зориулж Цаг уур, орчны шинжилгээний газарт нэг өрөөг Ахмадын зөвлөлд тохижуулж, Ахмадын зөвлөлд хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: БОАЖЯ