12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ

/2024.02.05/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32,829 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 301 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Өмчлөх эрхийн эсрэг 95, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, бусад 12 хэрэг байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56,104 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 285 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1778, Танхайрах 202, Хүний биед халдах 362, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 192, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52161, бусад 1694 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 20,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 204 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 42, шүүхээс даалгасан хүн 52, зөрчил үйлдсэн 14 хүнийг биечилсэн сурвалжилга болон дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргүүдээс танилцуулбал:

  • Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан, улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт;
  • Экологийн цагдаагийн албанаас иргэн “Г” нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “Г” нарын хоёр иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Ховд аймгийн Прокурорын газарт;
  • Мөн албанаас иргэн “М” нь бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дархан цаазат газраас 2023 оны 11 дүгээр сард хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй хуурай шинэс мод бэлтгэж, 6.1 сая төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “М” нарын гурван иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн Прокурорын газарт;

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт тус тус хүргүүлсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ВИДЕО: Сургуулийн барилгын  ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг  өглөө
ВИДЕО: Сургуулийн барилгын ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.