Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

/2024.01.31/: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг энэ сарын 30-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Үр шилжүүлэн суулгах болон нүдний хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

​​​​Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.

Эх сурвалж: УИХ

Нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулжээ
Нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулжээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.