Шинэ Гвинейд цагдаа нар ажил хаяснаас үймээн самуун дэгдэж, 8 хүн амь үрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Гвинейд цагдаа нар ажил хаяснаас үймээн самуун дэгдэж, 8 хүн амь үрэгдлээ

People breaking into shops in Port Morseby

/2024.01.11/: Папуа Шинэ Гвинейн нийслэл Порт Морсби хотод үүссэн томоохон үймээн самуун, эмх замбараагүй байдлын улмаас найман хүн амиа алджээ.

Лхагва гарагт цагдаа нар цалин хөлсний асуудлаас болж ажил хаясны дараа олон зуун хүн гудамжинд гарч эмх замбараагүй байдлыг үүсгэж дэлгүүр, машин шатааж, супермаркетуудыг дээрэмджээ.

Үүний дараа Ерөнхий сайд Жеймс Марапе ард түмэндээ хандан хууль зөрчсөн үйлдлийг тэвчихгүй гэж мэдэгдэв.

Армийг эмх журам сэргээхээр байрлуулсан бөгөөд лхагва гарагийн шөнө гэхэд үймээн самууны ихэнх нь намжсан байна.

"Манай хотод урьд өмнө хэзээ ч байгаагүй эмх замбараагүй байдал үүсхийг бид харлаа. Ийм байдал манай хот болон манай улсын түүхэнд ч байгаагүй" гэж Нийслэлийн дүүргийн Засаг дарга Пауэс Паркоп лхагва гарагт мэдээлэв.

Порт Морсбигийн нэгдсэн эмнэлэг найман хүн нас барсан гэж бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.

Хүчирхийлэл нийслэлээс гадна өөр хотуудад тархсан бөгөөд Лае хотод долоон хүн нас барсан гэж орон нутгийн цагдаа мэдэгдэв.

People run with merchandise as crowds leave shops with looted goods amid a state of unrest in Port Moresby on January 10, 2024

Лхагва гарагт цагдаа болон бусад төрийн албан хаагчид цалингаа 50 хүртэл хувиар бууруулсныг олж мэдээд парламентын гадаа жагсаал зохион байгуулсны дараа эмх замбараагүй байдал үүссэн юм.

Ерөнхий сайд Жеймс Марапе хэлэхдээ, компьютерийн доголдлоос болж төрийн албан хаагчдын цалингийн чекээс 100 орчим доллар хасагдсан бөгөөд засгийн газар зарим жагсагчдын мэдэгдсэн шиг татвараа нэмээгүй гэв.

Түргэн тусламжийн албаныхан хэд хэдэн бууны шархтай хүмүүст тусламж үзүүлсэн гэж мэдэгдсэн бол АНУ-ын элчин сайдын яам хашааныхаа ойролцоо буун дуу гарсан талаар мэдэгджээ.

Хятадын Элчин сайдын яам мөн Хятадын хэд хэдэн бизнес эрхлэгчид халдлагад өртөж, хэд хэдэн хятад иргэн шархадсан гэж мэдэгдээд PNG-ийн засгийн газарт гомдол гаргасан байна.

"Папуа Шинэ Гвиней дэх Хятадын Элчин Сайдын Яам Хятадын дэлгүүрүүдэд халдсантай холбогдуулан Папуа Шинэ Гвинейн талд албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн" гэж элчин сайдын яам WeChat дээр мэдэгдэв.

Эх сурвалж: ВВС

ТӨСӨЛ: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл БҮРЭН ЭХЭЭРЭЭ
ТӨСӨЛ: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл БҮРЭН ЭХЭЭРЭЭ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.