Хятадын нэгэн технологийн компани Apple-ын AirDrop-ын шифрлэлтийг тайлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын нэгэн технологийн компани Apple-ын AirDrop-ын шифрлэлтийг тайлжээ

A man check his phone near an Apple logo outside its store in Shanghai, China September 13, 2023. REUTERS/Aly Song

/2024.01.11/: Хятадын нэгэн технологийн компани Apple-ын AirDrop утасгүй файл хуваалцах функцийн шифрлэлтийг тайлж, файл илгээгчдийг олж чадсан талаар Бээжингийн шүүх эрх баригчид мэдэгдэв.

Ваншэндонжян Технологи компани нь Бээжингийн метроны буудлын хажуугаар өнгөрч буй хүмүүст "зохисгүй мэдээлэл" илгээх зорилгоор уг үйлчилгээг ашигласан хүмүүсийг илрүүлэхэд цагдаа нарт тусалж чадсан гэж тус хотын Хууль зүйн товчоо даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Ингэхдээ иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд файл илгээгчдийн гар утасны дугаар, имэйл хаягийг олж тогтоосон байна.

Ваншендунжян технологи нь "AirDrop-оор дамжуулан "зохисгүй үг хэллэг, сөрөг нөлөөлөл дамжуулах явдлыг цаашид тархахаас энэхүү аргаар сэргийлж чадсан" гэж тус хэлтэс үзэж байгаа аж.

CNN энэ талаар Apple (AAPL) компанитай холбогдож тайлбар авахаар болжээ.

The New York Times, Vice World News зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын зарим оршин суугчид зөвхөн Apple-ийн төхөөрөмжүүдийн хооронд ашиглах боломжтой AirDrop-ийг ашиглан өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын удирдагч Ши Жиньпинийг эсэргүүцсэн уриа лоозонг агуулсан ухуулах хуудас, зураг тараасан байна.

Зөвхөн богино зайд л үр дүнтэй ашиглагддаг AirDrop нь 2019 онд Хонконгийн засгийн газрын эсрэг жагсагчдын дунд ихээхэн алдартай байсан бөгөөд тэд энэ функцийг тогтмол ашиглаж, метроны зорчигчдод эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалсан өнгөт зурагт хуудас, урлагийн бүтээл илгээдэг байжээ.

2022 оны арваннэгдүгээр сард, Ши Жиньпинийг эсэргүүцсэн жагсаалын дараахан Apple Хятадад байгаа төхөөрөмжүүдэд AirDrop-г харьцдаггүй хүмүүстэй хуваалцахыг хязгаарлаж эхэлсэн нь хэрэглэгчдэд танихгүй хүмүүстэй файл хуваалцахад хүндрэл учруулсан юм. Харин энэхүү хязгаарлалт хожим нь дэлхий даяар өргөжжээ.

Эх сурвалж: CNN

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.