Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барина

What Are The Different Levels Of Electric Vehicle Charging? - Forbes Wheels

/2024.01.10/: Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.

Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.

Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна
Олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулна
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.