/2024.01.10/: Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан.
Энэ хүрээнд гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг сургалт, үйл ажиллагаанд хэрхэн ашиглах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны газруудад зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Мөн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан сургалт, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах арга зүйн зөвлөмжийг боловсруулан ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлээд байна.
Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээс:
2023 оны гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтад ерөнхий боловсролын 681 сургуулийн 912978 суралцагч, 28564 багш хамрагдсанаас 28182 багш ердийн хөтөлбөрөөр, 110 багш төрөлжсөн хөтөлбөрөөр, 272 багш тусгай хөтөлбөрөөр хамрагдсан байна.
Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг кластераар нь авч үзвэл:
Улсын дундаж:
- Математик 40,8 хувь
- Байгалийн ухаан 48,4 хувь
- Мэдээллийн технологи 48,7 хувь
- Монгол хэл 49,5 хувь
- Нийгмийн ухаан 53,0 хувь
- Бага боловсрол 55,4 хувь
- Гадаад хэл 56,3 хувь
- Гоо зүй 59,0 хувьтай үнэлэгдсэн байна.
Мөн гоо зүй кластерт улсын болон орон нутгийн дунджаас доош үзүүлэлттэй 8 аймаг, гадаад хэлний кластерт улсын болон орон нутгийн дунджаас доош үзүүлэлттэй 16 аймаг, нийгмийн ухааны кластерт улсын болон орон нутгийн дунджаас доош үзүүлэлттэй 9 аймаг, байгалийн ухааны кластерт улсын болон орон нутгийн дунджаас доош үзүүлэлттэй 11 аймаг тус тус байна.