Баримт бичиг солилцохгүйгээр гааль, татварын хөнгөлөлтийг үзүүлэхээр тохиролцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баримт бичиг солилцохгүйгээр гааль, татварын хөнгөлөлтийг үзүүлэхээр тохиролцлоо

/2024.01.09/: Сангийн сайд Б.Жавхлан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Рудольф Кулитцийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улс хоорондын Техникийн хамтын ажиллагаанд хялбарчилсан журам хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс техник туслалцааны төсөл тус бүрд гааль,татварын хөнгөлөлт үзүүлэхэд заавал баримт бичиг солилцож, олон улсын гэрээ байгуулдаг байсан. Энэ нь төсөл эхлэх хугацаа болон төслийн хэрэгжилтийн явцыг удаашруулж, хугацаа их алддаг байсан.

Тэгвэл өнөөдрийн уулзалтаар талууд төсөл эхлэх хугацаа болон хэрэгжилтийн явцыг түргэн шуурхай хангахын тулд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг баримталж, заавал баримт бичиг солилцохгүйгээр гааль, татварын хөнгөлөлтийг үзүүлэхээр тохиролцлоо.

Мөн 2024 онд Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: СЯ

Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ
Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.