Ромын хамба лам Франциск тээгч эхийг хориглохыг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ромын хамба лам Франциск тээгч эхийг хориглохыг уриаллаа

VATICAN CITY, VATICAN - JANUARY 08: (EDITOR NOTE: STRICTLY EDITORIAL USE ONLY - NO MERCHANDISING) Pope Francis holds his speech during "State of the World" address to members of the Diplomatic Corps accredited to the Holy See at the Apostolic Palace on January 08, 2024 in Vatican City, Vatican. In his annual "State of the World" address to members of the Diplomatic Corps accredited to the Holy See, Pope Francis reflected on the conflicts and divisions ravaging the world and highlights the responsibility of individuals and nations to foster peace. (Photo by Vatican Media via Vatican Pool/Getty Images)

/2024.01.09/: Ромын хамба лам Франциск даваа гарагт Ватикан хотод үг хэлэхдээ тээгч эхийг бүх нийтээр хориглохыг уриалж, энэ үйлдлийг "харамсалтай" гэж нэрлэжээ.

Ромын Пап лам "Эхийн материаллаг хэрэгцээг ашиглан, эмэгтэй, хүүхдийн нэр төрийг ноцтойгоор зөрчиж буй тээгч эх гэж нэрлэгддэг зан үйлд би харамсаж байна" гэв.

"Хүүхэд бол үргэлж бэлэг бөгөөд арилжааны гэрээний үндэс суурь байх ёсгүй."

Пап лам Франциск хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг "энэ үйлдлийг бүх нийтээр хориглох" талаар хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна гэв.

Итали болон бусад хэд хэдэн оронд тээгч эх нь хууль бус байдаг бол Их Британи мэтийн бусад оронд тээгч эх нь хууль ёсны боловч хяналтан дор явагддаг бөгөөд ашгийн төлөө тээгч эх болох нь хууль бус байдаг. АНУ-д тээгч эхийн хууль нь муж бүрд өөр өөр байдаг.

Тээгч эх нь хүүхэдтэй болох гэж зовж байсан хүмүүс болон ижил хүйстэн хосууд болон бие даан жирэмслэх боломжгүй байгаа хүмүүст эцэг эх болох замыг олгодог ч тээгч эхтэй холбоотой ёс зүйн асуудал эрт дээр үеэс байсаар ирсэн.

Пап лам нь салсан болон дахин гэрлэсэн католик шашинтнуудтай харилцахад нээлттэй байх, ЛГБТК хүмүүсийг хүлээн авах, цагаачид болон цаг уурын хямралд анхаарлаа хандуулах зэрэг орчин үеийн асуудалд хандах хандлагаасаа болж сүмийн уламжлалт гишүүдтэй санал зөрөлдсөөр ирсэн юм.

Өнгөрсөн сард Ромын Пап лам Франциск Ромын Католик шашны лам нарт ижил хүйстэн хосуудыг адислахыг албан ёсоор зөвшөөрсөн нь сүмийн ЛГБТК+ хүмүүст хандах хандлагыг эрс өөрчилсөн юм.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна
Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.