/2023.12.27/: Өнөө үед барууны мэргэжилтнүүд Хятадын армийг хянах нэг гол арга бол сонирхогчдын онлайнаар нийтэлсэн Ардын чөлөөлөх армийн шинэ техник хэрэгслийн гэрэл зургууд гэж БНХАУ үзэж байгаа аж.
Хятад улс цэргийн хүчээ эрчимтэй шинэчилж байгаа энэ үед ХАЧА-ийн байгууламжийн гадна тал эсвэл цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцны зургийг олон нийтийн сүлжээнд нийтлэх нь сүүлийн жилүүдэд нийтлэг үзэгдэл болжээ.
Бямба гарагт WeChat сайтад "Энэ бол гайхалтай хобби, гэхдээ та маш болгоомжтой байх хэрэгтэй" гэсэн гарчигтай нэгэн нийтлэл гарсан байна.
Уг нийтлэлд "Зарим хувь хүн цэргийн сонирхогчид үндэсний батлан хамгаалахтай холбоотой мэдээллийг хууль бусаар олж авч, тэдгээрийг түгээх замаар үндэсний цэргийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Цэргийн нисэх онгоцны буудал, боомт, үндэсний батлан хамгаалах, цэргийн үйлдвэрлэлийн ангиудад анхаарлаа хандуулж, тусгай зориулалтын маршрутаар гарам эсвэл онгоц руу явж, телефото линз эсвэл нисгэгчгүй онгоцоор нууцаар гэрэл зургууд авч байна" гэж дурджээ.
Мөн Хятад болон хилийн чанад дахь тагнуул, сөрөх тагнуулын үйл ажиллагааг хянадаг агентлагийн мэдээлснээр "энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдвэл анхааруулга авах боломжтой ч давтан зөрчигчдийг долоон жил хүртэл хугацаагаар хорих боломжтой гэдгийг анхааруулсан байна.
Тус агентлаг Хятад улсын нууцыг гадаад ертөнцөд илчлэх эрсдэлийн талаар иргэдэд сэрэмжлүүлж, тагнуулын эсрэг тэмцэлд нэгдэхийг уриалах зорилготой сошиал хаягаа энэ оны эхээр нээжээ.
Эх сурвалж: CNN