/2023.12.27/: Бүгд Найрамдах Мальдив улс руу визгүй зорчих асуудлаар Дели хотноо 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурж байсан.
Тэгвэл "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болхоор болжээ.
Иймд манай улсын иргэд 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс Бүгд Найрамдах Мальдив Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.
Эх сурвалж: ГХЯ