П.Сайнзориг: Нийслэлээс 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Нийслэлээс 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо

/2023.12.27/: Өчигдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж өнгөрсөн.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Уг хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд болон цаашдаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.

Бид хотын стандартыг хэрхэн сайжруулах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлхийн зэрэгцээ хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах тэр балансыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал дээр нухацтай ярилцлаа. Стандартыг хангуулахад шинээр хийгдэх гэж буй ажлуудын тараал иргэд, ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийхээр боллоо.

Жишээ нь явган хүний замын стандарт байна. Угаасаа 4-н улиралтай улсад амьдарч байж явган хүний зам хийх чулууг өнгөлөөд тавьчихдаг асуудал байна. Энэ мэтийн наад захын асуудлыг сайжруулах асуудлаар ярилцлаа.

Мөн барилгыг улсын комисст хүлээж авах үйл ажиллагааны явцтай танилцлаа. Цаашдаа хэрхэн уг үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод, хариуцлагатай болгох вэ гэдэг асуудал байна. Энэ хүрээнд НЗД Х.Нямбаатараас барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлье, шинээр байранд орж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү шинээр барилга ашиглалтад авч байгаатай холбоотой хуулиудын хэрэгжилтийг үнэлхээр боллоо. Үүнтэй холбоотой хуулийн төслүүдийг УИХ-д санал оруулхаар боллоо.

Тендер, худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, гэрээний үүргээ биелүүлдэггүй байгууллагуудыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлхээр боллоо.

Үүнтэй холбоотой 31 ААН, байгууллагыг хүргүүлнэ. Тендер авчихаад үүргээ биелэхгүй хирнээ дараа дараагийн тендерт ордог асуудлыг таслан зогсооно.

Эх сурвалж: НЗДТГ

“Та татгалз“ аяны хүрээнд оюутан, залуусын дунд зохион байгуулсан тэмцээний шилдгүүд тодорлоо
“Та татгалз“ аяны хүрээнд оюутан, залуусын дунд зохион байгуулсан тэмцээний шилдгүүд тодорлоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.