/2023.12.27/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Та-татгалз” арга хэмжээг зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд зохион байгууллагдсан "Парламентын мэтгэлцээн", “Видео шторк”, “Зурагт хуудас”-ны уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардуулах арга хэмжээг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгууллаа.
Парламентын мэтгэлцээний төрөл:
- “Нэгдүгээр” байрт СЭЗИС, ШУТИС-ийн хамтарсан “ACDC” баг
- “Хоёрдугаар” байрт МУИС-ийн “ХМ” баг
- “Гуравдугаар” байрт ШУТИС, МУИС-ийн хамтарсан “Best 1” баг
- “Дөрөвдүгээр” байрт ДХИС-ийн “Academy” баг
Видео шторкын тэмцээнд:
- “Нэгдүгээр” байрт “Сити” сургуулийн “Times” баг
- “Хоёрдугаар” байрт АШУҮИС-ийн “Mars club” баг
- “Гуравдугаар” байрт МҮИС-ийн оюутан Б.Батхишиг, Т.Энх-Орчлон
- “Дөрөвдүгээр” байрт АШУҮИС-ийн оюутан Б.Бат-Ундрал
- “Тавдугаар” байрт ШУТИС-ийн “Must Comedy” баг
Зурагт хуудсын тэмцээнд:
- “Нэгдүгээр” байрт МУИС-ийн оюутан Э.Мөнхболор
- Тусгай байрт СУИС-ийн оюутан Д.Мөнхцэцэг
- Тусгай байрт СУИС-ийн оюутан Н.Мөнгөнцоож
- Тусгай байрт МУИС-ийн оюутан Л.Билгүүн нар амжилттай оролцжээ.
Эх сурвалж: ЦЕГ