“Fast & Furious” киноны од бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Fast & Furious” киноны од бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

Vin Diesel on the red carpet

/2023.12.22/: "Fast & Furious" киноны од АНУ-ын жүжигчин Вин Дизелийн хувийн туслах асан нь 2010 онд "Fast Five" киноны зураг авалтын үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж шүүхэд өгчээ.

Жүжигчний өмгөөлөгч Вин Дизелийг "энэ нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэж байгаа" гэжээ.

Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, 56 настай ноён Синклэйр түүнийг зочид буудлын өрөөндөө бэлгийн дарамт үзүүлж, түүний эсэргүүцлийг үл тоон бэлгийн харилцаанд орсон гэв.

Тэрээр энэ явдлаас хойш хэдхэн цагийн дараа компани нь түүнийг ажлаас халсан бөгөөд хууль бусаар ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Мөн тэрээр жүжигчний эгч болон продакшных нь хамт шүүхэд өгч байгаа юм.

Бэлгийн дарамтаас гадна түүний нэхэмжлэлд хүйсээр ялгаварлан гадуурхах, хууль бусаар өс хонзон авах, сэтгэл санааны дарамт, ажлаас халагдсан гэх мэт нэхэмжлэлүүд багтсан байна.

Эх сурвалж: ВВС

Өнөөдрийн нүүрсний сонсголд 74 гэрч дуудагджээ
Өнөөдрийн нүүрсний сонсголд 74 гэрч дуудагджээ
 
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
“Олон Улсын Прокуроруудын холбоо“ байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.