Нээлттэй засгийн түншлэл: Үйл ажиллагааны үндэсний V төлөвлөгөөнд санал авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нээлттэй засгийн түншлэл: Үйл ажиллагааны үндэсний V төлөвлөгөөнд санал авч байна

/2023.12.18/: Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 10 жил болж байна.

Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг юм.

Монгол Улс Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2023 онд Нээлттэй засгийн түншлэлийн шагнал гардуулах ёслолд ЦХХХЯ-ны “и-Монгол санаачилга” нь “Цохон дурдахуйц” өргөмжлөл гардан авч олон улсад үнэлэгдэх сайн жишээ болсон.

2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байна. Төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нийөдрийн дотор [email protected] хаягт цахимаар мөн 51-263698 утсаар холбогдон ирүүлнэ үү.

Төлөвлөгөөний төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Израйлчууд дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амь үрэгджээ
Израйлчууд дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амь үрэгджээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.