Израйлчууд дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израйлчууд дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 90 хүн амь үрэгджээ

LIVE UPDATES: Israeli strikes on Jabalia refugee camp kill 90 – Middle East  Monitor

/2023.12.18/: ХАМАС-ын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, Газын зурвас дахь Израилийн Жабалиа болон Нусейрат дүрвэгсдийн хуаранд хийсэн цохилтын үеэр 90 палестин хүн амь үрэгджээ.

Уг дайралт орон сууцны хоёр хороололд болсон гэж Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

Израилын зүгээс алан хядагчдын дэд бүтцийг онилсон гэж мэдэгдээд байгаа бөгөөд илүү тайлбар өгөөгүй байна.

Al Jazeera агентлагийн сурвалжлагч дайралтад өртөн шархадсан өвчтөнүүдээс эмнэлэгт яриа авсан бөгөөд "Тэд гэм зэмгүй хүүхдүүдийг онилж байна" гэж хүүгээ тэвэрсэн нэг нь хэлсэн бол "Израилын цэргүүд бид бүгдийг гэртээ байхад онилсон", Израилын цэргүүдийг "геноцид" үйлдсэн гэж зарим нэг нь хариулжээ.

Үүнээс өмнөхөн Израилын цэргүүд андуурч олзны иргэдийг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд энэхүү асуудлууд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Эх сурвалж: Aljazeera

МУ-БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ эхэллээ
МУ-БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ эхэллээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.