“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлнэ

/2023.12.12/: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Женев хотноо зохион байгуулагдаж буй Өндөр, дээд түвшний арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах чиглэлээр дараах үүрэг амлалтыг авлаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр дундаа эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэх.

Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг олон жилийн туршид зөвхөн охид, эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ойлгож ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тодорхой ахиц дэвшил гарч байгаа бөгөөд тэдэнд чиглэсэн бодлогын авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ манай нийгэмд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, тэдний цогц хөгжлийг дэмжих бодлоготой байх нь нэгэн адил чухал байна.

“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр II хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлэх.

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ын “Хэнийг ч орхигдуулахгүй хөгжих”зарчимд нийцүүлэн хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэнэ.

НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах.

Энэхүү сургалт судалгааны төв нь эрх эдлэгч, үүрэг хүлээгчдэд үндэсний хэмжээнд мэдлэг, ойлголт олгохоос гадна бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаачдын сургалт, судалгааны төв болж, урт хугацаандаа хүний эрхийг хангах чиглэлээр эерэг үр дүн гаргах зорилт тавьж буй юм.

Эх сурвалж: ГХЯ

Үл мэдэгдэх зүйл цацсанаас хүүхдүүдийн амьсгал боогджээ
Үл мэдэгдэх зүйл цацсанаас хүүхдүүдийн амьсгал боогджээ
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.