Үл мэдэгдэх зүйл цацсанаас хүүхдүүдийн амьсгал боогджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үл мэдэгдэх зүйл цацсанаас хүүхдүүдийн амьсгал боогджээ

/2023.12.12/: Сургуулийн сурагч ангидаа нулимс асгаруулагч цацсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 15 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн танхимд “Хүүхэд юм цацсан амьсгал боогдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус сургуулийн 8 дугаар ангийн эрэгтэй сурагч гэрээсээ авчирсан нулимс асгаруулагч байж болзошгүй зүйлийг ангидаа цацсан гэх нөхцөл байдал тогтоогдож гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ

БНХАУ анх удаа хийгээр хөргөдөг, дэвшилтэт цөмийн реакторыг ажиллагаанд орууллаа
БНХАУ анх удаа хийгээр хөргөдөг, дэвшилтэт цөмийн реакторыг ажиллагаанд орууллаа
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.