“Кино урлагаар дамжуулан хүнийг эрхийг тунхаглах нь” форумд боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Кино урлагаар дамжуулан хүнийг эрхийг тунхаглах нь” форумд боллоо

/2023.12.11/: “Глоб интернэшнл төв”-өөс “Кино урлагаар дамжуулан хүнийг эрхийг тунхаглах нь” форумыг зохион байгууллаа.

Уг форумд хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл панелистаар оролцож, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүний эрхийг хангах, хамгаалах, сурталчлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мөн үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас бүтээсэн “Нарны сүүдэр” болон “Хүлцэхгүй” дэлгэцийн бүтээлээр дамжуулж хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг танин мэдүүлэх зорилго бүхий уран бүтээлийн талаар дурдав.

Эх сурвалж: ХЗДХЯ

Агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий сайд “Өглөөний уулзалт” хийж байна
Агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий сайд “Өглөөний уулзалт” хийж байна
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.