Эмээлтийн 240 тонн махыг олон нийтийн хяналт дор УСТГАЛД ОРУУЛЖ, ЭРГЭН МЭДЭЭЛЭХИЙГ үүрэг болгов
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмээлтийн 240 тонн махыг олон нийтийн хяналт дор УСТГАЛД ОРУУЛЖ, ЭРГЭН МЭДЭЭЛЭХИЙГ үүрэг болгов

/2022.08.09/ Эмээлтийн махны асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр МХЕГ-ын удирдлага болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Энэ үеэр тэрээр Эмээлтийн 240 тонн махыг олон нийт, хэвлэл мэдээллийн хяналт дор устгах ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо. Ингэхдээ хүн, малын эрүүл мэнд байгаль орчинд аюулгүй байдлаар устгалд оруулж эргээд олон нийтэд мэдээлэхийг даалгасан юм.

Түүнчлэн махтай холбоотой бүх лабораторийн шинжилгээний хариуг энэ долоо хоногт багтаан гаргаж, танилцуулахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуунд үүрэг болгов.

НМХГ-ын дарга Б.Батшагайг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨВ
НМХГ-ын дарга Б.Батшагайг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨВ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.