#ЯгОдоо: Улаанбаатарын зарим хэсэгт Бээжингийн агаараас 10 дахин ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

#ЯгОдоо: Улаанбаатарын зарим хэсэгт Бээжингийн агаараас 10 дахин ИХ БОХИРДОЛТОЙ байна

Тайлбар: 2023 оны 11 сарын 30-ны өдөр дроноор авсан зураг

/2023.12.1/ Улаанбаатар хотод агаарын чанар өчигдөр болон өнөөдөр маш муу байна. Салхигүй өдрүүдэд агаарын бохирдолтой тэмцэх юу ч үгүй болох тул даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй болон бага насны хүүхдүүдийг гадаа аль болох байлгахгүйг хичээх нь зүйтэй.

Өнөөдөр 9-10 цагийн орчимд Улаанбаатар хотод агаарын чанарын индекс 193 буюу маш их бохирдолтой байна. Харин нэгэн цагт агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байсан Бээжин хотын тэнгэр цэлмэг, агаар нь бохирдолгүй байгааг олон улсын агаарын чанарыг хэмждэг AirVisual апп мэдээлж байна.

Харин Улаанбаатар хот доторх агаарын чанарыг дараах байдлаар мэдээлжээ.

AirVisual апп

Монгол Улсын хувьд агаарын чанарыг хэмждэг агаар.мн сайтыг ажиллуулдаг. Тус сайтад зааж буйгаар дараах байдлаар мэдээлж байна.

агаар.мн апп

Гэвч дээрх үзүүлэлтүүдэд зөрүүтэй хэдэн зүйл бий. Жишээ нь, олон улсын агаарын чанарын индексийг гаргахдаа нэг цагийн дундаж заалтыг үзүүлдэг. Харин манай улс 2-3 цагаар тооцдог.

Мөн дэлхий дахинд агаарын чанарын индекс гэдэг нь агаарын чанар хэр байна вэ гэдгийг үзүүлдэг тоон үзүүлэлт. Агаарын бохирдлын хүлцэх дээд хэмжээг дэлхий дахинд 30 индекс гэж үздэг болсон. Харин манай улсад 50 хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, агаарын чанарын индексийн дээрх тоон үзүүлэлт 0-30 байвал "Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, агаар цэвэрхэн байна" гэж үздэг.

Ингээд тооцвол агаарын чанарын индексийн дэлхий дахины тооцооллоор Улаанбаатар хотын зарим газарт 12 дахин хортой агаараар бид амьсгалж байна гэсэн үг юм.

Энэ тохиолдолд гадагш гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байх зэргийг нийт хүн амд онцгойлон анхааруулдаг. Учир нь, энэ хэмжээний агаар бохирдолтой байна гэдэг нь зөвхөн эмзэг бүлгийнхэн, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай хүүхэд төдийгүй нийт хүн амд хортой нөлөөтэйг илэрхийлж байгаа хэрэг.

Украин Буриадын нутагт дэвсгэрт галт тэрэг дэлбэлжээ
Украин Буриадын нутагт дэвсгэрт галт тэрэг дэлбэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.