Шатахууны нийлүүлэлтийг саадгүй, тогтвортой явуулахад анхаарахыг хүслээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны нийлүүлэлтийг саадгүй, тогтвортой явуулахад анхаарахыг хүслээ

/2023.11.30/: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Орос, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдоод удаагүй байгаа, ноён А.А.Козловыг Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцлоо.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Нийслэлд тусгай зориулалтын машин механизм авахаар 23,7 тэрбумын тендер зарлажээ
Нийслэлд тусгай зориулалтын машин механизм авахаар 23,7 тэрбумын тендер зарлажээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.