Цагдаагийн байгууллага хөдөлмөрийн гэрээгээт ажилчдад 19.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллага хөдөлмөрийн гэрээгээт ажилчдад 19.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

/2023.11.30/: Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар тус байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчдадаа хүнсний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж буй 120 ажилчдад 19.5 сая төгрөгийн хоол хүнс, материалын буцалтгүй тусламж олголоо.

Энэхүү үйл ажиллагаа өчигдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр тус газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав нар ажилчдыг хүлээн авч уулзан нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ЦЕГ

Өнөөдөр цэлмэг, 10-12 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр цэлмэг, 10-12 хэмийн хүйтэн байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.