/2023.11.29/: Дубай хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хурал болж байна.
Уг бага хуралд "НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран эх орноо төлөөлөн оролцож байна.
Тус хуралд 700,000 гаруй залуучууд дуу хоолойг нэгтгэн бодлогын зөвлөмж бичгийг баталж, олон улсын шийдвэр гаргагч нарт хүргэдгээрээ онцлогтой юм.
Г.Эрчиссаран нь аргал болон хаягдал хувцаснаас цаас гаргаж авдаг "Спек материалс" компанийн үүсгэн байгуулагч. Тэрээр үргэлжлүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцоно.