/2023.11.28/: Өмнөд Солонгос улс ажиллах хүчний хомстолд орсон асуудлаа цагаач ажилчдаар шийдвэрлэхээр зорьж байна.
Тус улс ирэх жил гадаадаас 165,000 мэргэжлийн бус цагаач ажилчин авчрахаар болсон тухай Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны мэдэгдлээ.
Мөн Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9) БНСУ-д очиж байгаа гадаадын ажилчдын ажиллах боломжтой салбаруудад шинээр зоогийн газар, уул уурхай, ойн аж ахуйн салбарыг хамруулна гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Жишээл нь Чежү, Сэжон болон орон нутгийн засаг захиргаанууд Солонгос ресторанд гал тогооны туслахаар гадаад ажилчдыг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Салбараар нь авч үзвэл, үйлдвэрлэлийн салбар хамгийн олон буюу E-9 визтэй 95,000 хүн авна:
- 16,000 нь газар тариалан, мал аж ахуй,
- 13,000 нь үйлчилгээний,
- 10,000 нь загас агнуурын,
- 6,000 нь барилгын,
- 5,000 нь усан онгоцны үйлдвэрлэлээр үйлчилнэ гэж яам нэмж хэлэв.
- 20 мянгыг салбар харгалзахгүй тараахаар төлөвлөжээ.
Өмнөд Солонгост Е-9 визээр нэвтэрч буй цагаач ажилчдын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2021 онд 52 мянга, 2022 онд 69 мянга байсан бол ирэх жил 120 мянган ажилтан авахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Yonhapnews