Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлнэ

/2023.11.23/: Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг.

Эдгээрээс есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал,

  1. Ногоон байгууламжийн арчилгаа
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
  3. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
  4. Гадна зар сурталчилгаа
  5. Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
  6. Нохой муур устгалын үйл ажиллагаа
  7. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
  8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
  9. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг дүүргүүдэд шилжүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ

Тэгш хамруулан сургах боловсролыг түгээх сургалт зохион байгуулагдлаа
Тэгш хамруулан сургах боловсролыг түгээх сургалт зохион байгуулагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.